Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ‘’ҮНДЭСНИЙ БИЧИГ МИНУ’’ УРАЛДААН 11, 12-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-12

✅"Иргэдийн оролцоотой-Соёлын жил", "Монголын үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийн хүрээнд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит ‘’Үндэсний бичиг мину-2023’’ уралдаан нь 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж дууслаа.
 
✅Тус уралдаанд төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон архив, бичиг хэргийн ажилтнууд оролцсон бөгөөд 11-ний өдөр удирдах албан тушаалтнуудын уралдааныг зохион байгуулсан бол өнөөдөр төрийн 68 байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд болж өндөрлөлөө.
 
✅Эх хэл, бичиг үсэг, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийнхэнд өв соёлоороо бахархах бахархлыг бий болгох, “Монгол хэлний тухай хууль”-д зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах болсонтой холбогдуулан дээрх ‘’Үндэсний бичиг мину’’ уралдаан нь 2 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.
 
✅‘’Үндэсний бичиг мину-2023’’ уралдааныг нээж, дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа хэлсэн үгэндээ байгууллагын цохилох зүрх болсон архив бичгийн хэргийн ажилтан та бүхэн бол үндэсний бичгийг маш сайн сурч эзэмших зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлоод уралдаандаа амжилттай оролцохыг хүсэж, оролцсон бүх бичиг хэргийн ажилтнуудад гарын бэлэг гардуулсан юм.
 
✅Энэхүү уралдаанд оролцож байгаа албан хаагчид үндэсний дээл, хувцсаараа гангарч, үндэсний бичгээрээ өрсөлддөг нь онцлог бөгөөд уралдааны эхэнд Төрийн дуулалдаа хүндэтгэл үзүүлэн, уралдаан тэмцээнээ эхлүүлдэг нь бахархал төрүүлдэг юм.
 
ТА БҮХНИЙХЭЭ АЖИЛД ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ👏👏👏

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%