Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит бус 15 дугаар хуралдаан болов

2023-04-17

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит бус 15 дугаар хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 10 цагт цахимаар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд хуралдуулж доорх асуудлыг  хэлэлцлээ.

1. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай

2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал гаргах тухай

3. Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тариф батлах тухай

4. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх тухай

5. Тогтоолд  өөрчлөлт оруулах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%