Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ‘’ҮНДЭСНИЙ БИЧИГ МИНУ-2023’’ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2023-04-18

✅ "Монголын үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийг тохиолдуулан, 2023 оны "Иргэдийн оролцоотой-Соёлын жил" болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит ‘’Үндэсний бичиг мину-2023’’ уралдааныг /ур чадварын сорилт/ энэ сарын 11,12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, өнөөдөр ур чадварын сорилтын дүнг танилцуулан, шагналыг гардууллаа.
 
✅ Энэ жил тус уралдааныг дүүргийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд зохион байгуулж, дараах байдлаар шалгарлаа.
 
1. Удирдах албан тушаалтан:
🥇"Тэргүүн байр" - М.Баттулга /ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/
🥈"Дэд байр" - Ж.Одгэрэл /140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч/
🥉"Гутгаар байр" - Н.Анхбаяр /Ерөнхий боловсролын 160 дугаар сургуулийн захирал/
 
2. Архив, бичиг хэргийн ажилтан:
🥇"Тэргүүн байр" - Д.Хулан /1 дүгээр хорооны зохион байгуулагч/
🥈"Дэд байр" - Э.Оюунгэрэл/123 дугаар цэцэрлэгийн арга зүйч/
🥉"Гутгаар байр" - Г.Мөнхөө /Дотоод аудитын албаны дотоод аудитор/ нар тус тус шалгарлаа.
 
ТА БҮХНИЙ ЦААШДЫН АЖИЛ, ХӨДӨЛМӨРТ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%