Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-13

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төсөл”, “НӨУБ-ын институцийн чадавхийг бэхжүүлэх нь төсөл”-ийн хүрээнд “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ажлын албаны мэргэжилтэнүүд, Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэнүүдийг оролцуулан зохион байгууллаа.
Сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нээж Засгийн Газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлогын талаар мэдээлэл хийв.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, Төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага зэрэг сэдвүүдээр сургалт хийв.
Салбар сургалтын хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ажлын албаны мэргэжилтэнүүдэд:
-Сумдын ИТХ-ын 2022 оны ажлын үр дүн, анхаарах асуудал, аймгийн ИТХ-аас 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа
-Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал
-Албан хэрэг хөтлөлтийн стандарт
-Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлт
-“Khural.mn” цахим хуудасны ашиглалт
-Сарын ажлын тайлан мэдээ, хариутай бичгийн шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал
-Шилэн дансны хөтлөлтөд хяналт тавих тухай
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны ажлын үр дүн, 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа сэдвүүдээр мэдээлэл хийж анхаарах асуудлаар зөвлөмж өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%