Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХУРДАН” КИОСК МАШИНААР БҮРЭН ХАНГАГДСАН АНХНЫ АЙМАГ БОЛЛОО

2025-04-05

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүргэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд байршуулахаар зорин ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд өнөөдөр Төв аймгийн 24 суманд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск машиныг гардуулан өгснөөр улсын хэмжээнд бүх сумандаа “ХУРДАН” киоск машинаар хангагдсан анхны аймаг боллоо.
Ингэснээр иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа, татварын өрийн үлдэгдлийн лавлагаа хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа төлөх зэрэг төрийн байгууллагын 600 гаруй үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцөл боломжоор хангагдаж байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%