Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-04-19

Төв аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд улс, аймгийн аварга малчид оролцсон "ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД" зөвлөгөөнийг аймгийн зүүн бүсийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сумдын аварга малчдыг хамруулан Эрдэнэ сумын соёлын төвд зохион байгуулж байна.
Уг уулзалт, зөвлөгөөн нь Монгол түмний бахархал болсон уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн аварга малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, бизнес болгон хөгжүүлж, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.
Зөвөлгөөнд Эрдэнэ сумын Монгол улсын Гавьяат малчин П.Чанцалдулам, Улсын хошой аварга малчин Т.Мэндсайхан, Улсын аварга малчин М.Лхамжав, Ц.Батсүх, Х.Цэрэнчимэд, Баяндэлгэр сумын Улсын аварга малчин А.Энхнаст, Б.Энх-амгалан болон эдгээр сумдаас төрөн гарсан төв сайхан нутгийн аварга малчид оролцож байна.
“Төв түмний аварга малчин” уулзалт, зөвлөгөөнийг Эрдэнэсант суманд 4-р сарын 19-нд, Лүн суманд 4-р сарын 21-нд, Алтанбулаг суманд 4-р сарын 24-нд тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%