Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ОРОЛЦОНО ТӨЛӨӨЛНӨ" анхдугаар чуулга уулзалт боллоо

2023-04-14

Аймгийн ИТХ-ын ажлын алба, "Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ"-ний Архангай аймаг дахь дугуйлантай хамтран аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн "ОРОЛЦОНО ТӨЛӨӨЛНӨ" анхдугаар чуулга уулзалтыг 2023 оны 04 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Чуулга уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд болон 19 сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар оролцсон бөгөөд арга хэмжээнд "Улс төрд-эмэгтэйчүүдийн оролцоо","Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо", "Хүний эрх ба сонгуулийн эрх зүйн орчин" сэдвээр үндсэн илтгэл тавьж,илтгэлтэй холбоотой хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.
Чуулга уулзалтаас шийдвэр гаргах түвшнийхэн болон олон нийт рүү чиглэсэн уриалгыг гарган баталлаа.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%