Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗөвлөл Хужирт сумын ГХУСАЗСЗөвлөл, Хамтарсан багийн үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаа.

2023-04-21

Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Т. Цэдэнсодном

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Хүүхдийн эрх хамгааллын төвийн захирал, Үжин төвийн захирал Д.Ундраа

Аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн Хүчирхийллэс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Л.Буяндэлгэр

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Эрх зүйч Г.Түмэннаст

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Ц.Болормаа

Тэмүүлэл-Эрдэм ЕБС-ийн сэтгэл зүйч Г.Цэвэлмаа нар 2023 оны 04 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Хужирт сумын ГХУСАЗСЗөвлөл, Хамтарсан багийн үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаа.

Арга хэмжээний хүрээнд:

- Дотуур байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх

- ГХУСАЗСЗ, Хамтарсан багийн гишүүдтэй бүлгийн ярилцлага

- Сумын гадаад дотоод орчны эрсдэлийн үнэлгээ, камержуулалт, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, золбин нохой, хог, замын гарц тэмдэглэгээ хяналт, үнэлгээ

- Цэцэрлэг, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд зөвлөн туслах

- Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад эцэг, эхийн үүрэг оролцоо, хариуцлага, Хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн эерэг сэтгэл зүй, хандлагыг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, "Нийгмийн стрессийг нийлж засъя", "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%