Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО.

2023-04-24

Тус хурлаар:
1. Булган сумын Засаг даргын тамгын газрын өнгөрсөн долоо хоногийн мэдээлэл - Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр 
2. Байгаль орчин аялал жуулчлалын газар -"Эрүүл байгаль-Ухамсарт хэрэглээ" өдөрлөгийн талаарх мэдээлэл - БОАЖГ-ын Байгаль орчны бохирдол хариуцсан ахлах мэргэжилтэн М.Алтанцэцэг
3. Эрүүл мэндийн газар - Салхин цэцэг өвчний талаарх мэдээлэл - ЭМГ-ын мэргэжилтэн С.Ариунаа
4. Татварын хэлтэсийн 1-р улирлын ажлын тайлан, цаашид хийх ажлын талаар - Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн 
5. Онцгой байдлын газрын цаг үеийн мэдээлэл - ОБГ-ын дэслэгч Ц.Батчимэг
6. Шилэн ажиллагааг эрчимжүүлэх тухай - Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Эрдэнэбилэг
7. ИТХ-ын цаг үеийн мэдээлэл - Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюунболд нар тус тус мэдээлэл хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%