Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2022 оны ОНХС-н хөрөнгө оруулалтаар 11-р сургууль гал тогооны тоног төхөөрөмжтэй боллоо

2023-04-25

Хонгор сумын 11-р сургууль гал тогооны иж бүрэн шарах шүүгээ, хоолны тогоо, плитка, бэлтгэлийн бандан, дээжний хөргөгчтэй болсноор сурагчдын үдийн цайг цаг хугацаандаа, чанартай бэлтгэж өгөхөд чухал түлхэц болсон гэж сургуулийн тогооч ярьж байна.

Тус сургуулийн хувьд шинэ гал тогооны иж бүрэн хэрэгсэлтэй болсон төдийгүй иж бүрдэл хоолийг үдийн цайгаар 7 хоногт 3 удаа өгдөг байна. Мөн хоолны нэр төрлөө нэмэгдүүлж аль болох олон төрлийн амин дэмтэй, эрүүл хоолыг бэлтгэж өгөхийг зорьж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%