Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО

2023-04-25

Хорооны дарга:       З.Бадрал

                                                  Гишүүд:       Н.Ганбаатар

                                                                        Б.Жавхлан

                                                                        Ч.Цэндсүрэн

                                                                        Г.Эрдэнэбат

                                                                        П.Эрдэнэбат

Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны эрхлэх асуудал:

  • Орон нутгийн өмчийн удирдлага, өмчийн ашиглалт, эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, хувьчлал
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
  • Орон нутгийн төсөв, татвар, төлбөр, хураамж, орон нутгийн сан
  • Гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл тусламж
  • Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих
  • Хүнд, хөнгөн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих
  • Албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт
  • Улсын болон орон нутгийн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт
  • Санхүүгийн чадавхыг дээшлүүлэх
  • Өргөдөл, гомдлын асуудал (хорооны эрхлэх асуудалд хамаарах)
  • Аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт шалгалт

                                               (хорооны эрхлэх асуудалд хамаарах)

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%