Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО

2023-04-25

Хорооны дарга:       А.Янжмаа

                                                  Гишүүд:       Х.Батжаргал

                                                                       Д.Батбаяр

                                                                        Ц.Ганчимэг

                                                                        Б.Эрдэнэтулга

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны эрхлэх асуудал:

  • Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа
  • Хүн ам зүйн бодлого зохицуулалт
  • Хүн амын эрүүл мэнд
  • Нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого
  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа
  • Мэргэжлийн боловсрол, сургалт
  • Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого
  • Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
  • Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан
  • Ард түмний түүх соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого
  • Монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл бичиг, соёл урлаг, ёс заншлын талаар баримтлах бодлого
  • Ажлын байр
  • Иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах
  • Төр сүм хийдийн харилцааны асуудал
  • Хэвлэл мэдээлэл,цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа
  • Мэдээллийн технологийн хөгжил
  • Харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа
  • Дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл
  • Инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого
  • Өргөдөл гомдлын асуудал (хорооны эрхлэх асуудалд хамаарах)
  • Аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт шалгалт (хорооны эрхлэх асуудалд хамаарах)    

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%