Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО

2023-04-25

Хорооны дарга:       С.Ганзориг

                                                  Гишүүд:       Б.Азжаргал

                                                                      Д.Амарсанаа

                                                                       Ш.Бат-Өлзий

                                                                        Б.Даваасамбуу

                                                                        Ж.Дорждэрэм

                                                                        Г.Мөнхбат

                                                                        Б.Хадбаатар

Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны эрхлэх асуудал:

  • Байгаль орчны асуудал
  • Ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалт
  • Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн бодлого
  • Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал, зохистой ашиглах нөхөн сэргээх, хамгаалалт, хяналт
  • Улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар
  • Геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажил
  • Агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал
  • Усны бодлого, нөөц, усны бохирдол
  • Хог хаягдлын менежмент
  • Аялал жуулчлалын менежмент
  • Ан агнуур
  • Газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт
  • Өргөдөл гомдлын асуудал (хорооны эрхлэх асуудалд хамаарах)
  • Аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт шалгалт (хорооны эрхлэх асуудалд хамаарах)

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%