Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг биелэлтийг хэлэлцлээ

2023-04-25

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийн биелэлтийг хэлэлцлээ. Тус хөтөлбөрийг 2021 оны 12 дугаарын сард аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан бөгөөд эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн манлайллыг нэмэгдүүлж, жендерийн хэвшмэл ойлголтын талаарх мэдлэг олгох, эрүүл амьдралын дадал бий болгож, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал, 2022 онд Хүүхдийн тусламжийн 108 утсанд удаа дараа дуудлага мэдээлэл ирдэг, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгддэг 11 өрхийг сонгон авч “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци”, “Сэтгэлзүйн цогц боловсролын төв” ТББ-тай гэрээ байгуулан  “Алхам алхмаар” нөлөөллийн хөтөлбөрийг гурван сарын хугацаатайгаар хэрэгжүүлжээ.

Мөн эмэгтэйчүүдэд ажил, мэргэшлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулан 11 эмэгтэйг байнгын ажлын байранд зуучилсан байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 49 эмэгтэйг “Санхүүгээ хөтөл-бизнесээ хөгжүүл” аж ахуй эрхлэлтийн гурван өдрийн сургалтад хамруулж, бизнесийн анхан шатны мэдлэг олгосон аж.  

Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь эмэгтэйчүүдийн оролцоотойгоор нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор  “Эмэгтэйчүүдийн манлайллын нэгдсэн хакатон” хөтөлбөрийг зохион байгуулж 215 эмэгтэй оролцон, тэдний өмнө тулгамдаж буй гол 10 асуудлыг эрэмбэлэн, гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх, гэр бүлийн харилцаа, хог хаягдлын менежментийн асуудалд анхаарал хандуулж, төсөл боловсруулж, шилдэг зургаан төслийг шалгаруулан санхүүжүүлэхээр болсон байна.   

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг зөв, зохистой шийдвэрлэх арга зүй олгох сургалтыг залуу гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэдэд сургалтын эерэг харилцааны аргад тулгуурлан зохион байгуулжээ.  Тодруулбал, “Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал”, “Аз жаргалтай гэр бүлийг бүтээцгээе”, “Эмэгтэйчүүд бидний гар урлал”, “Байгууллагын эерэг соёлыг бий болгох нь”, “Охид бие биеэ дэмжих нь”, “Эрүүл мэндээ хамтдаа хамгаалцгаая”, “Мэргэжилд хүйс хамаатай юу?”, “Хаана ч байсан хайртай аав ээж байцгаая”, “Сайн дурын ажилд залуусаа манлайлцгаая” зэрэг сургалтыг үе шаттай зохион байгуулсан. Мөн хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөөлөл үзүүлэх, үр дүнг нь тооцох зарчимд тулгуурлан “Гэр бүлийн үнэ цэн” сэдэвт өглөөний уулзалт, сургалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 9 төрлийн 14 арга хэмжээнд 1220 хүнийг хамрагдуулсан зэрэг Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 23 арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%