Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2023-04-05

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.30 цагт хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
Нэг. Аймгийн ИТХ-ын XV хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
1.Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
2.Аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
3.“Нээлттэй Сэлэнгэ” хөтөлбөрийг батлах тухай
4.Сэлэнгэ аймгийн 2023 оны төсөв батлах тухай 82 дугаар тогтоолын хавсралт дахь зарим төсөл арга хэмжээний нэршил өөрчлөх тухай
5.Ойжуулах ойн зурвас байгуулах, бургасжуулах талбайн байршлыг батлах тухай
6.2023 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох тухай
7.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн мэдээлэл
8.“Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээний явцын тухай мэдээлэл
9.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай
10. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
11. Сүм хийдийн зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
12. Тогтоол хүчингүй болгох саналын тухай
13. Хуралдааны дотоод зохион байгуулалтын асуудал
Хоёр.”Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%