Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ДЭМЖСЭН АРХИДАЛТГҮЙ АЙМАГ-БАЯН-ӨЛГИЙ-2" ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ.

2023-04-26

Аймгийн хэмжээнд согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг таслан зогсоох, архидалтын улмаас хүн амын эрүүл мэнд, нийгмийн амьдралд учирсан хор уршгийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Архидалтгүй аймаг Баян-Өлгий-2” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн баталлаа.
 
Энэхүү хөтөлбөрийг анх 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн хуралдааны 60 дугаар тогтоолоор баталсан ба 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолоор үргэлжлүүлэн сунгаж байсан.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%