Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрдэнэт хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталлаа

2023-04-27

Аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Эрдэнэт хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 49 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 15 ажлыг гадаадын зээл, улс, орон нутгийн төсвийн 95,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 20 нэр төрлийн ажлыг тухайн хангагч  байгууллагын 47,1 тэрбум төгрөгийн  хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөж төлөвлөгөөг баталлаа.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар А1001, А1002 улсын чанартай авто замын эвдрэл үүссэн хэсгийг засварлаж, нөхөөс хийх, орон нутгийн чанартай авто замын халтиргаа гулгаанаас хамгаалах зорилгоор хайрга, давс, бодис, машин механизмын шатах тослох, материал, тусгай шингэн хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх, шуурхай алба ажиллуулах ажил хийгдэнэ. Мөн хот доторх авто замын тэмдэг, тэмдэглэгээ, нөхөөс, хүйтэн асфальт, засвар үйлчилгээ хийх, Цагаанчулуут, Наран багт ус дулаан дамжуулах төв барих, Баянцагаан багт Дулааны төв шугам сүлжээний шугамын өргөтгөлийн ажил, агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд шахмал түлшний үйлдвэрийн барилга барих зэрэг 19 нэр төрлийн ажил хийгдэхээр төлөвлөгөөнд тусжээ.

            Өвөлжилтийн бэлтгэл хангах шаардлагатай дэд бүтцийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр нүүрс нөөцлөх, гэр хорооллын болон орон сууцны хорооллын  борооны ус зайлуулах суваг, халаалт, цэвэр, бохир ус, холбооны худгуудыг цэвэрлэх, лайдах засвар үйлчилгээ хийж, худгуудын тагны бүрэн бүтэн байдлыг хангах, Ус, дулаан хуваарилах төвүүдэд шаардлагатай халаалт, хэрэглээний халуун хүйтэн усны насосууд болон хаалтууд шинэчлэх, урсгал засварын цаг тухай бүрт хийх зэрэг 49 нэр төрлийн ажил багтаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%