Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХАНГАЙ 100-ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2023-04-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг таниулан сурталчлах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар
салбарын хөгжлийг хангах гарцыг олоход хэлэлцүүлгийн зорилго оршиж байна.
Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Тариалангийн салбарын бодлого, зорилт" сэдвээр цахимаар оролцож мэдээлэл өглөө.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн, "Кубота" ХХК, "Нарлаг ган хүлэмж" ХХК, сумдын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасаг, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%