Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-03

       Аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн газар, Иргэний зөвлөл хамтран “Булган сумын хяналтын камерын ашиглалт үр дүн, цаашид анхаарах асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
    Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ болон Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид, Булган сумын харьяа төр төсвийн байгууллагын дарга эрхлэгч нар, багийн ИНХ-ын дарга нар оролцож цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%