Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨСЛИЙН БАГИЙНХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2023-04-21

✅Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба дүүрэгт шинээр баригдаж буй 2 цэцэрлэгт шаардлагатай зөөлөн эдлэл болон гал тогооны тоног төхөөрөмжийн төслийг бичиж, "Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм"-ийн дэмжлэгтэйгээр "Дезерет" ОУБ-д хүргүүлсэн.
 
✅Уг ажлын хүрээнд өнөөдөр "Дезерет" ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, "Монгол Улаанбаатар номлол"-ын захиргааны ажилтан Ж.Батмөнх, "Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм"-ийн мэргэжилтэн Д.Одсэржмаа, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа болон бусад албаны хүмүүс 3, 6 дугаар хорооны цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд "Дезерет" ОУ-ын байгууллага нь дүүрэгт олон чиглэлийн хүрээнд олон арван төслийг дэмжиж хэрэгжүүлсэн байгууллага юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%