Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-05-04

   Булган аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, экологийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Байгаль орчин, экологийн хорооны дарга С.Гал-Эрдэнэ, төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Л.Одончимэг, Ж.Отгонтуяа, Могод сумын Засаг дарга Б.Мөнхбаатар, БОАЖГ-ын дарга А.Гантөмөр нар Сэлэнгэ аймагт туршлага судалж байна.
  Туршлага судлах ажлын хүрээнд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтай танилцлаа. 
Монгол улсын экологид чухал ач холбогдолтой Тужийн нарсан ойг нөхөн сэргээх зорилгоор 2002 онд байгалийн цогцолборт газраар улсын тусгай хамгаалалтад авч, 2003-2014 оны хүртэл 10 жилийн хугацаанд 3250га газарт 10,130,000 ширхэг нарс модыг тарьж ургуулжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%