Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СҮХБААТАР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ЖИМС, ЖИМСГЭНИЙ МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР ЗОЧИЛЛОО

2023-05-05

       Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Байгаль орчин, экологийн хорооны дарга С.Гал-Эрдэнэ тэргүүтэй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид "ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЙЛЧЛАЛ, ХӨТӨЛБӨРТ АРГА ХЭМЖЭЭ"-ний хүрээнд Сүхбаатар суманд зохион байгуулагдаж буй жимс, жимсгэний модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаагаар зочиллоо.
      Үзэсгэлэн худалдаагаар 23 гаруй нэр төрлийн модны суулгац худалдаалагдаж буй бөгөөд стандартын шаардлага хангасан модны тарьц, суулгацаар иргэдийг хангах, мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгч байна.
       Мөн Баяннуур, Бүрэгхангай, Могод, Рашаант сумдын удирдлагууд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд зарим мод үржүүлгийн газартай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%