Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тариат сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад "Хариуцлагатай сонгогч" сургалтыг зохион байгууллаа

2023-05-05

Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд 21 аймагт "Хариуцлагатай сонгогч" сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Тариат сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Хариуцлагатай сонгогч" байх мэдлэг олгох сургалтыг сургагч багш Аймгийн ИТХ-ын хууль эрх зүй орон нутгийн өмч, өргөдөл гомдлын хороо хариуцсан мэргэжилтэн Н.Батсайхан, ХХААГ-ын мэргэжилтэн Э.Ариунзаяа нар 2023 оны 05 сарын 04-05-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

            Тус сургалтаар сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн үндсэн зарчим, сонгуульд хариуцлагатай идэвхтэй оролцохын ач холбогдлыг таньж мэдэхээс гадна, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн дүнгээр байгуулагддаг байгууллагуудын бүрэн эрхийн талаар тодорхой ойлголт мэдлэгийг өглөө

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%