Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ТАЛАРХАЛ хүртлээ.

2023-04-28

Тээврийн цагдаагийн албанаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулсан "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд аймгийн ГХУСАЗСЗ-өөс олон нийтийн ажил арга хэмжээнүүд, соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулан оролцсон.
Тэдгээрээс дурьдвал "Үггүй үйлдэл", "Би тээвэрлэхгүй", "Эрүүл амьдарлын хэв маяг" гэх мэт лекц, яриа таниулга, нөлөөллийн ажлуудыг хийсэн.
Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд дэмжлэг үзүүлэн оролцсонд ТАЛАРХАЛ хадгалуулсаныг Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга П.Банзрагч албаны төлөөллийн хамт аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Бадамсүрэн нарт гардуулан өглөө.
Мөн энэ үеэр аймгийн ИТХ-аас батлагдсан
Жаргалант сумын авто замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах ажилд онцгойлон анхаарч, зөв төлөвлөлт хийхэд Замын Цагдаагийн тасгаас саналаа хүргүүлж хамтран ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди албаны төлөөлөлд санууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%