Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МУГЖ Б.ДУГАРААГИЙН НЭРЭМЖИТ “АЛТАН ӨВ” БИЙ БИЕЛГЭЭНИЙ IV НААДАМД 640 ГАРУЙ ХҮҮХЭД ОРОЛЦЛОО.

2023-04-28

МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” бий биелгээний IV наадмын шагнал гардуулах ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, тус наадамд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр МУГЖ Б.Дугараа агсны гэргий Б.Гэрэлмаа, хүү МУГЖ, Соёлын элч, балетчин Дугараагийн Алтанхуяг нарт Ховд аймгийн Хүндэт тэмдэг гардуулан өглөө.
Мөн Ховд аймгийн Соёл урлагийн газар болон Хөгжимт драмын театрын хамт олноос хүндэтгэл үзүүллээ.
“Алтан өв” бий биелгээний IV наадам сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн бага, дунд, ахлах нас гэсэн ангиллаар зохион байгуулагдаж, эхний байруудад шалгарсан оролцогчдод шагнал гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%