Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-10

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 27 сумын ИТХ-ын ГХУСАЗСЗ, Хамтарсан багийн нийт гишүүдийг чадавхжуулах сургалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сумдын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах бүсчилсэн сургалт Батсүмбэр суманд зохион байгууллаа.
Сургалтаар Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, хамтарсан багийн гишүүдэд кейс менежмент хийх үе шат, кейс файл бүрдүүлэх, гишүүдийн ур чадварыг сайжруулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Сургалтад Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдын нийт 57 албан хаагч хамрууллаа.
Хүүхэд хамгааллын зөвлөх, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн “Кейс менежмент” сэдвээр багц сургалт өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%