Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС 2-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-05-10

Зөвлөлийн хуралдаанаар Аймгийн ИТХ-ын 2023 оны 14-р хуралдааны 04-р тогтоолын хэрэгжилтийн явц буюу Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын явцын мэдээлэл сонслоо. Ойн бэлтгэлийн хүрээнд олон талт ажлуудыг эрчимжүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, ёслол хүндэтгэлийн ажлууд болон түүхэн кино, ном зохиолын бүтээлийг нарийвчлан хянах, бүтээн байгуулалт, ногоон байгууламж болон худалдаа үйлчилгээ, тохижилтын ажлуудыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Мөн аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны ажлын явцын талаарх мэдээлэл сонсож, цаашид эрчимжүүлэх, анхаарах ажлуудын талаар хэлэлцлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%