Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сургалт, зөвлөгөөн, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдав.

2023-05-04

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймгийн 23 сум, 1 тосгоны ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт, зөвлөгөөн, спортын нөхөрсөг тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр аймгийн ОНӨГ, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар болон аймгийн ИТХ-ын Ажлын албанаас орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэл, Шилэн данс, Гэмт хэрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өмчийн ашиглалт хамгаалалт, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны үйл ажиллагаандаа анхаарах зарим асуудал сэдвээр сургалт орсон.

Мөн сумдын ИТХ-ын Ажлын албанаас хэрэгжүүлж буй ажил, туршлагаа хуваалцаж, санал солилцлоо. Сумдын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүдийн спортын авъяасыг хөгжүүлэх, хамтран ажиллах, хоорондын уялдааг сайжруулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүсчлэн зохион байгуулсан воллейбол, шатар, теннис, дартсын тэмцээнд Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Арбулаг, Мөрөн сумын ИТХ-ын Ажлын албаны хамт олноос бүрдсэн баруун бүсийн ИТХ-ын Ажлын албаны баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ.

Багийн дүнгээр хоёрдугаар байрыг урд бүс буюу Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргал, Рашаант сумын ИТХ-ын ажлын албаны хамт олон, гуравдугаар байрыг Түнэл, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын ИТХ-ын зүүн бүс эзэллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%