Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийн хүрээнд БНМАУ-ын АИХ-ын 411-р тойргийн депутат Цэвэгдоржийн Даваажид агсны нэрэмжит "Волейбол"-ын тэмцээн, иргэдийн дунд "Рубик" шооны тэмцээнийг тус тус амжилттай зохион явууллаа

2023-01-14

Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийн хүрээнд БНМАУ-ын АИХ-ын 411-р тойргийн депутат Цэвэгдоржийн Даваажид агсны нэрэмжит "Волейбол"-ын тэмцээн, иргэдийн дунд "Рубик" шооны тэмцээнийг тус тус амжилттай зохион явууллаа

2023 оны 01 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Монгол улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийн хүрээнд БНМАУ-ын АИХ-ын 411-р тойргийн депутат Цэвэгдоржийн Даваажид агсны нэрэмжит "Волейбол"-ын тэмцээн, иргэдийн дунд "Рубик" шооны тэмцээнийг тус тус амжилттай зохион явууллаа.

Волейболын тэмцээнд нийт 13 багийн 90 гаруй тамирчид, Рубик шооны тэмцээнд нийт 11 иргэд тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, оюун ухаанаа уралдуулан оролцсон.

Рубик шооны тэмцээнд:

1-р байр Б.Хулан

2-р байр Э.Энэрэл

3-р байр Э.Оргил нар

Волейболын тэмцээнд:

Эрэгтэй

1-р байр Онон баг

2-р байр 51-р төгсөлт

3-р байр "Буга Өндөр" ХХК

Эмэгтэй

1-р байр 50-р төгсөлт

2-р байр Норовлин баг

3-р байр ЭМТ тус тус шалгарч

Эрэгтэй

Шилдэг холбогчоор Б.Эрдэнэбаяр

Шилдэг довтлогчоор С.Гансүх

Тэгш тоглогчоор Чингүүнжав

Эмэгтэй

Шилдэг холбогчоор М.Сувд-Эрдэнэ

Шилдэг довтлогчоор Ү.Хулан

Тэгш тоглогчоор Б.Учрал нар тус шалгарч цомын эзэд болон өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан ЗДТГ, Ц.Даваажид багшийнхаа гэр бүл, үр хүүхдүүдэд ИТХ-ын төлөөлөгчид, нийт иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Мөн энэ үеэр сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Болд, Б.Ууганбаяр нар төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлаас спорт зааланд 5 бөмбөгийг Ж. Отгонбаяр дасгалжуулагчид гардуулж, хүүхдийн волейболын секц дугуйлан хичээлүүлэхэд дэмжлэг үзүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%