Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Батширээт сумын аварга шалгаруулах "Адуучин"-тэмцээн 01-р сарын 28-ны өдөр Барх багийн "Зүүн номгоны" хөндийд өргөн дэлгэр, амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөлөө

2023-01-28

Адуучин тэмцээнд 4 багийн 42 адуучид оролцож, 4 төрөлд өрсөлдөн хурд хүч, авхаалж самбаа, эрийн хийморь, эдрийн жавхаагаа уралдуулан аваргуудаа шалгарууллаа.

1-р байранд Хурх багийн адуучин Б.Энхтөр

2-р байранд Хурх багийн адуучин Б.Энхбат.

3-р байранд Хурх багийн адуучин Н.Отгонбаяр

Тусгай байранд Хурх багийн адуучин Б.Болд-Эрдэнэ нар тус тус байр эзлэн, өргөмжлөл, медаль, адуугаар, мөн "Сайхан морьтон" шалгаруулах тэмцээнд 12 сайхан морьтон оролцсоноос Барх багийн малчин И.Оюунжаргал шалгарсан.

Тэмцээний 1-р байрыг Барх багийн малчин Бат-Очирын, Сансархүү хурдан удмын "Шүдлэн" адуугаар

2-р байрыг Барх багийн сумын Алдарт уяач Дэмбэрэлдоржийн Энхболд хурдан удмын "Даага"-аар

3-р байрыг Барх багийн сумын Алдарт уяач Батсайханы Гомбосүрэн хурдан удмын "Даага"-аар.

Тусгай байрыг Барх багийн малчин Батсүхийн Батбаяр "Хонь"-оор тус тус ивээн тэтгэсэн.

Адуучин тэмцээнийг ИТХ, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид, Монголын адуучдын холбооны тэргүүн О.Мөнхбаяр, Нийслэл телевизийн хамт олон хамтран зохион байгуулж, Барх багийн нийт малчид иргэд ивээн тэтгэж оролцсонд нийт Барх багийн малчид иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Нутгийн зон олон та бүхнийг тамгатай нутгийн сүлд хийморь ивээж явах болтугай.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%