Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД-МАНЛАЙЛАЛ" зөвлөгөөн

2023-02-04

21 аймаг, 330 сумын эмэгтэйчүүдийн оролцоотойгоор Төрийн Ордонд зохион байгуулагдсан. Энэхүү зөвлөгөөнөөр малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм соёлын хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар малчин эмэгтэйчүүдийн санал хүсэлтүүдийг сонсон, хүлээн авч, түүнийг шийдэж болох санал, шаардлагыг төрийн холбогдох талуудад хүргүүлэх зөвлөмжийг гаргасан. Мөн эмэгтэйчүүдийн удирдах ажилтны зөвлөгөөн уулзалт, малчин эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, лекц сонсож, хавдрын үзлэг, оношилгоонд хамрагдсан. Манай аймгаас нийт 42 эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөллүүд, малчин эмэгтэйчүүд оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%