Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан энэ сарын 16-нд хуралдана

2023-05-11

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж, ээлжит бус IX хуралдааныг энэ сарын 16-ны өдөр цахимаар хуралдуулахаар тов баталлаа.

Зөвлөлийн хуралдаанаар Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох тухай, Бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж Ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хурлын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Иргэний зөвлөлийн гишүүн Ц.Дэмчигжав, Ц.Энхтөр, Х.Бат-Эрдэнэ нарын томилогдсон хугацаа 2023.04.22-ны өдрөөр дуусгавар болж байгаа тул Цагдаагийн албаны тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний зөвлөлийн дүрэм”-ийг үндэслэн аймгийн ИТХ-ын даргын захирамжаар Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах комисс байгуулагдан гурван удаа хуралдаж сонгон шалгаруулалтыг зохион байгууж, дүнг нэгтгэжээ. Уг дүнг аймгийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцэж, Иргэний Зөвлөлийн гишүүдийг томилох юм.

Мөн Зөвлөлийн хурлаар бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд Авто тээврийн төвийн дарга орохоор ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн, хот хоорондын хүн, ачаа тээвэр, автомашины бүрэн бүтэн байдал, ачаа тээврийн хадгалалт хамгаалалт, дайвартай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эерэг үр дүн гарна гэж үзэж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%