Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023-05-12

    Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа юм.

       Энэ ажлын хүрээнд 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, цахим хуудсын хөгжүүлэлт хариуцсан 25 ажилтан оролцсон “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт” сэдэвт сургалт Удирдлагын академийн Компьютерын лабораторид болж байна.

Лекц, дадлага хосолсон уг сургалтаар мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр оруулах ахисан шатны хичээл, шинэ булан, меню агуулга нэмэх талаар, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, төлөөлөгчийн бүртгэл, мэдээллийг хэрхэн оруулах талаар хамтран суралцаж, бүтэн өдрийн турш дасгал ажил хийж өөрийн аймаг, сумын мэдээ, мэдээллийг засварлан сайжруулах, жигдрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.

       Сургалтыг “Онлайн солюшн” ХХК-ийн захирал Д.Соёл-Эрдэнэ хөтлөн явуулах бөгөөд сургалтын төгсгөлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт хандсан албан бичгийг гардуулж, цахим хуудас хөгжүүлэлтийн уралдаант шалгаруулалтыг зарлах ажээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%