Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.

2023-05-12

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдын дунд “Хүүхэд бүр байгаль хамгаалагч” гар зургийн уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Уралдаанд нийт 120 бүтээл ирж, Тэргүүн байрыг “Бастама” бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Х.Бахытберген, Дэд байрыг Өлгий сумын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Еркегүл, Гутгаар байрыг Буянт сумын 8 дугаар ангийн сурагч С.Амина нар тус тус эзэлжээ.
Шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Ө.Танат нар гардуулж баяр хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%