Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.

2023-05-12

Сувилагч хүн гэдэг төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгогч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотны найз болсон эрхэм мэргэжилтэнгүүд билээ.

Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан аймгийн Хөгжим драмын театрт баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, зарим хүмүүс салбарын болон орон нутгийн шагналуудаар шагнагдлаа.

Эрүүл мэндийн салбарт тангараг өргөн ажиллаж буй нийт сувилагч нартаа"ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ НАРЫН БАЯР"-ын мэнд хүргэе. 👏👏👏#СУВИЛАГЧ_ТАНДАА_БАЯРЛАЛАА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%