Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Ногоон сэргэлт, ногоон Төв аймаг" бүх нийтээр мод тарих аяны хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон мод тарьлаа

2023-05-16

"Ногоон сэргэлт, ногоон Төв аймаг" бүх нийтээр мод тарих аян зарлах тухай аймгийн ЗД-ын 2023 оны А/297 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан "Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ"-тай хамтран хуваарьлагдсан талбай болох Төв цэцэрлэгт хүрээлэнгийн замын хажуу талд "Голт бор" мод тарьлаа.

Оршин байгаа байгаль дэлхий орчин тойрноо хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй бөгөөд #Хүн бүр байгаль хамгаалагч

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%