Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

2023-05-17

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь байгууллага хооронд мэдээлэл, туршлага солилцох, олон улсын менежментийн тогтолцооны стандартыг салбарын хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай модуль сургалтууд, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн менежментийн тогтолцооны ISO стандартын зөвлөх үйлчилгээг төлөөлөгчид болон албан хаагчдад хамтран зохион байгуулах, гадаад болон дотоод туршлага судлах хөтөлбөрт хамруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн төсөл хөтөлбөрийг хамтран зохион байгуулах болон “Стандарттай аймаг” болох зорилгоор хамтран ажиллахад оршиж байна.
Санамж бичгийн хүрээнд хийгдэх хамтын ажиллагаанд амжилт хүсэж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, болон “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар үг хэллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%