Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОНГОР СУМЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР "ӨРХИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2023-05-15

Хонгор сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Өрхийн бизнесийг дэмжих хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд оёдол, эсгий урлал, талх нарийн боовны 8 нэр төрлийн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчлан, амталгаат худалдаа зохион байгууллаа. Хонгор сумын Засаг даргын санаачилгаар “Өрхийн бизнесийг дэмжих төв” нь Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран оёдол, эсгүүр болон талх нарийн боовны цехийн тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг хийж, 15 иргэдийг сургалтад хамруулаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%