Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ, ИРГЭД, СОНГОГЧДОД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, САНАЛ БОДЛЫГ СОНСЛОО

2023-05-12

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нар тойрогтоо ажиллан нийт 6 удаагийн уулзалт хийж иргэдээ сонссон. Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд иргэдээс авсан саналуудыг нэгтгэн УИХ-д уламжилна гэв.

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтэд мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний байр суурийг сонсож, саналыг нь авлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%