Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ” өдөрлөг, “НАЙЗ БАЙЯ ” аян зохион байгуулагдлаа.

2023-05-16

Олон улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион явууллаа.
Өдөрлөгийн үеэр гэр бүлийн гишүүдэд чиглэсэн олон сонирхолтой арга хэмжээ, тэмцээн уралдаан, мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээнүүд тус тус зохион явагджээ.
Өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Ө.Танат, аймгийн ГБХЗГ-ын дарга Х.Бауыржан, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ, ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид оролцлоо.
Дараах байгууллагууд хамтран ажиллажээ.
- Аймгийн Засаг Даргын тамгын газар
- Аймгийн Цагдаагийн газар
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
- Эрүүл мэндийн газар
- Биеийн тамир, спортын газар
- Улсын бүртгэлийн хэлтэс
- Өлгий сумын Засаг даргын тамгын газар
- Хөгжимт драмын театр
- Аймгийн нийтийн номын сан
- Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
- Өрхийн эмнэлэгүүд
- ГБХЗХГ-ын дэргэдэх “Хуралай” бүжгийн хамтлаг
- “Мянганы дэвшил” НҮТББ, “Сана” хувь хүний хөгжлийн сургалтын төв
- Монголын Эмэгтэйчүүдийн холбооны аймаг дахь салбар
- Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо
- Залуучуудын хөгжлийн зөвлөл
- Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл
- Аймгийн Улаан Загалмайн Хороо
- Юнител компани
- “Ану” фото зургийн газар
“Бүх хайраа гэр бүлдээ”
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%