Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУГАТ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧИД АЙМГИЙН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-05-24

 

 

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн санаачлагаар  Бугат сумын ЕБС-ийн 1-5-р ангийн 100 гаруй сурагчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон Зөвлөлийн танхимын үйл ажиллагаатай танилцлаа. 

Сурагчдад ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюунболд хурлын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, хүүхдүүдийн цаашдийн хичээл сурлагад амжилт хүслээ. Мөн сумдын ИТХ-ын зарим төлөөлөгчид, сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%