Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-24

2022-2023 оны хичээлийн жил дуусч цэцэрлэг сургууль амрах, Хонхны баяр, төгсөлтийн баяртай холбогдуулан оюутан сурагчид,  бага насны хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн Цагдаагийн газар хамтран “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгууллаа.

  Тус уулзалтад Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюунболд, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар, Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Л.Нармандах, Замын цагдаагийн тасгийн дарга Н.Мягмаржав, ГБХЗХГ-ын дарга Г.Баярбат, БШУГ-ын Хүүхэд  хамгаалал хариуцсан мэргэжилтэн, ОБГ-ын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, бүх сумдын ГХУСАЗСЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга нар, аймаг, сумдын ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан нар танхим болон цахимаар оролцлоо.

 

Цагдаагийн газраас 2023 оны 5 дугаар сарын байдлаар хүүхэд хохирч, гэмтсэн холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, цаашид анхаарах асуудал, мөн сурагчдын төгсөлт, Эрдмийн баяр болж байгаатай холбогдуулан баяр ёслолын арга хэмжээг цомхон эцэг эхийн хараа хяналтад зохистой түвшинд зохион байгуулж, хяналт тавих, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, чиглэлийг  хүргэн ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%