Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-05-25

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн 2023 оны ээлжит дөрөвдүгээр хурал 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хуралдлаа.  

            Энэ удаагийн Иргэний зөвлөлийн ээлжит хурлаар “Цагдаагийн алба хаагчдын 2022 оны сахилга, ёсзүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ”, Иргэд, олон нийтээс Иргэний Зөвлөлд хандсан санал гомдол түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар, Олон нийтийн цагдаагийн ажил байдал холбогдох асуудлын талаар хэлэлцлээ. Иргэний зөвлөлөөр хэлэлцсэн асуудлынхаа хүрээнд санал, зөвлөмжийг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 Иргэний зөвлөл энэ сард “Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хэрэгжилттэй танилцах, Орхон, Хонгор сумдад ажиллахаар удирдамж, төлөвлөгөөгөө гаргалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%