Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХУРДАН” ТӨВ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-05-28

“ХУРДАН” ТӨВ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 

✅Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах зорилгоор бүх аймаг, дүүрэгт “ХУРДАН” цэг байгуулагдаж байна. Өнөөдөр /2023.05.28/  "ХУРДАН" төв Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийлээ. 

✅Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-гишүүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Үйлчилгээний төвийн дарга Б.Оргил, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа нар оролцлоо. 

✅Дархан-Уул аймагт одоогоор Дархан захын 1 цэгийн үйлчилгээний цэг, Монгол шуудан, 1,2,3-р багийн байр, 9,10-р багийн байр, 11,12-р багийн байр, 13,14,16-р багуудын байранд тус тус ХУР-ДАН цэг байгуулагдаж иргэдэд үйлчилж байна. Удахгүй 15-р баг болон Малчин багуудад байгуулагдах юм. 

✅Цаашдаа Дарханд байгуулагдах нийт 17 "ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 747 үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Мөн E-Mongolia 3.0 системийг иргэд 4 төрлөөр ашиглах боломжтой. Үүнд, веб сайт, гар утас, киоск ТҮЦ машин, Хурдан төвүүд багтаж байна. 

 

Төрийн үйлчилгээ – Танд ойртлоо🇲🇳

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%