Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

2022-12-05

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.  

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Улсын тэргүүний Бөхмөрөн сумын үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид болон  ИТХ-ын ажлын албанд ажиллаж  байсан ажилчид, албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Гар бөмбөг, Дартс, Теннис гэсэн тэмцээнүүдийг зохион байгууллаа. 

Бөхмөрөн сумын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон зүтгэж явсан үе үеийн төлөөлөгчид та бүхэндээ эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг нийт ард иргэдийнхээ өмнөөс хүсэн ерөөе. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%