Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Авлигын эсрэг #нэгдье!

2023-05-30

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж, авлига, хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, үл тэвчих хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэн бүх шатанд авлигыг таслан зогсоосны үндсэн дээр хүний эрхийг ханган нийтийн эрх ашгийг хамгаалж, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах" зорилгоор "Авлигатай тэмцэх жил" болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран "Авлигатай тэмцэх таван ажиллагаа"-ны нэг арга хэмжээ болох "Шүгэл ажиллагаа"-г албан ёсоор эхлүүлж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%