Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

#Хүүхэд_хамгааллын_жил_2023 48 УЛИРАЛ ДАРААЛАН "А" ҮНЭЛГЭЭТЭЙ СУРАЛЦСАН СУРАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-05-31

2022-2023 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн ЕБ-ын 12 дугаар ангийг нийт 1172 сурагч төгсөж байна. Төрийн болон хувийн хэвшлийн 24 сургуулиас 84 сурагч 48 улирал дараалан "А" үнэлгээтэй суралцаж, бусдыгаа манлайлжээ.
Хичээл зүтгэл, цаг хугацаагаа эрдэм номдоо зориулан амжилттай сурацсан сурагчдыг жил бүр Хүүхдийн баярын өмнөхөн аймаг орон нутгаас шагнан урамшуулдаг.
Өнөөдөр /2023.05.31/ аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар дурсгалын тэмдэг, гарын бэлгийн хамт өгч баяр хүргэн, ЭЕШ-таа амжилттай өгч хүссэн сургуульдаа орохыг хүслээ.
ДҮҮ НАРЫНХАА ЦААШДЫН АМЬДРАЛД АЗЖАРГАЛ, АМЖИЛТ ХҮСЬЕ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%