Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРЧ ЦАСАН ШУУРГА БОЛНО.

2023-01-11

‼ИРГЭД, ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД‼
Өнөөдөр буюу 2023.01.11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.
Иймд орон нутагт зорчиж буй иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%