Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023” тэмцээн зохион байгууллаа

2023-05-17

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023” тэмцээн зохион байгуулагдлаа.
Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Замын цагдаагийн алба, Улаан загалмайн хороо, Батлан хамгаалах туслах нийгэмлэг хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэгийн 140 хүүхэд, 56 багш, эцэг эхчүүдийн дунд “ Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа.
“Ногоон гэрэл цагаан шугам- 2023” тэмцээний шилдгүүдээр:
Нэгдүгээр байр: 8 дугаар цэцэрлэг
Дэд байр: 15 дугаар цэцэрлэг
Гутгаар байр: 13 дугаар цэцэрлэг
Тусгай байр: 14 дүгээр цэцэрлэг,
Шилдэг багшаар 8 дугаар цэцэрлэгийн багш Э.Үүрийнтуяа
тус тус шалгарч, тэмцээнд оролцсон багш, хүүхэд багачуудад гарын бэлэг гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%