Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ АРХАНГАЙ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

2023-05-19

 
✅Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Архангай аймагт Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ. Нээлтийн хүрээнд Архангай аймгийн Цахилгаан холбооны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Холбооны газраас хэрэглэгчийн өдөрлөгийг зохион байгууллаа.
✅Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Архангай аймагт нээгдсэнээр аймгийн 96,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
✅Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%